Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс “Жилийн эцсийн ажлыг дүгнэх” хяналт шалгалтыг эхлүүллээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүн, албаны бэлтгэл, бэлэн байдал мөн оны шилдэгт нэр дэвших алба хаагч, газар, хэлтэстэй танилцах ажлыг тус тус зохион байгуулах юм.


