
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Онцгой байдлын газраас иргэд олон нийтэд сурталчлан таниулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг олгох, иргэдэд тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Амар”-ын талбайд Нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.Тус өдөрлөгөөр Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, зөвшөөрөл, зөвлөмж, үйлчилгээ үзүүлэх, Иргэд, олон нийтэд Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, Буруру хөлөгт тоглоом, тараах материал тараах, ухуулга сурталчилгаа хийх, Мод тарих, Өндөрөөс аврах ажиллагааны үзүүлбэр, Гал унтраах автомашин, багаж зэвсэглэмж танилцуулах, Гал түймэр унтраах дадлага сургуулийн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Энэхүү өдрийг энэ жил #Гамшигт_тэсвэртэй_ирээдүйн_төлөө_тэгш_бус_байдалтай_тэмцэх_нь уриан дор тэмдэглэж байна.





