ХОЙД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

DSC_0578.jpg

Хойд бүсийн Онцгой байдлын байгууллагын 2023 оны “Олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн” 2023 оны 09 сарын 29,30-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт Архангай, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид оролцож, гар бөмбөг, усанд сэлэлт, хөгжөөнт буухиа, хийн буудлага, хүчний цогцолбор гэсэн спортын 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж багийн нийт оноогоор

Тэргүүн байранд Орхон аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарч шилжин явах цом, өргөмжлөл алтөн медаль

Дэд байранд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль

Гутгаар байранд Булган аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарч өргөмжлөл, хүрэл медалиар тус тус шагнагдсан

Энэ үеэр Хойд бүсийн захирагч хурандаа Г.Ганбаатар тамирчдыг хүлээн авч баяр хүргэн ОБЕГ-ын Олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамричдын нэрсийг танилцууллаа.

scroll to top