Орхон аймгийн Онцгой байдлын газар гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги гуравдугаар улирлын тактикийн сургуулийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ил уурхай өрөмдлөг, тэсэлгээний хэсэг, эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр”-тэй хамтран газар хөдлөлтийн улмаас технологийн горим алдагдан гал гарснаар тооцоолон зохион байгууллаа.
Тус сургуульд Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 35 алба хаагч, Ил уурхай өрөмдлөг тэсэлгээний хэсэг эмульсийн тэслэх бодисын үйлдвэрээс 30 ажилтан, гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын 22 алба хаагч, Эрдэнэт сувиллын цогцолборын яаралтай тусламжийн тасгийн 2 эмч, 6 сувилагч нийт 97 ажилтан алба хаагч, 7 техник хэрэгслийг оролцуулан гал түймэр унтраах, эрэн хайх аврах, эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлэх процесс явагдаж тактикийн сургуулийг төлөвлөгөөний дагуу алдаа дутагдалгүй амжилттай зохион байгууллаа.
НИЙТЭЛСЭН:
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 58 ДУГААР АНГИЙН АССУСАХМ, АХМАД Б.ГАНЗОРИГ