Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сурган дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2023” Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Төв аймгийн Зуунмод суманд 2023 оны 09 сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнийг Төв аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Дэлхийн Зөн ОУБ, Улаан Загалмайн дунд шатны хороотой хамтран ажилласан.
Дээрх тэмцээнд Архангай, Хөвсгөл, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын “Өсвөрийн аврагч” бүлгийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн “Хүмүүн” бүлгэм “Тэргүүн байр”, Орхон аймгийн 14-р сургуулийн “Соёмбо” бүлгэм “Дэд байр”, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р сургуулийн “Сэрэмж” бүлгэм “Гутгаар байр”-т тус тус шалгарч шагналын эзэд болсон.
Тэмцээнд тэргүүлсэн баг улсын аваргын “Өсвөрийн аврагч-2023” тэмцээнд оролцох эрхтэй боллоо.