Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит Аврагч-2023 тэмцээнийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68-дугаар ангийн сургалтын талбайд Орхон аймгийн ЗДТГ, ОБГ, УЗ хороо хамтран зохион байгуулсан.
Нээлтийн үйл ажиллагаанд АЗДТГ-ын дарга Ш.Ганболд
Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар
Улаан Загалмайн хорооны дарга Д.Тунгалаг нар оролцож үг хэлж баг тамирчдад амжилт хүссэн
Өдгөө 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон ТББ-ын алба мэргэжлийн анги, ААНБ-уудын анхны тусламжийн нөхөрлөлүүд оролцсон.
Тус тэмцээн нь тохиолдож болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед авран хамгаалах, тэмцэх зорилготой нөхөрсөг тэмцээн бөгөөд нийт 11 багийн 165 гишүүд мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс
Тэргүүн байранд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ДЦСтанц
Дэд байранд Эрдэнэт үйлвэр ТӨҮГ-ийн РМЗавод
Гутгаар байранд Жүр үр ХХК
Тусгай байранд Ник Петровис ХХК
Тусгай байранд Зэс эрдэнийн хувь ХХК нар тус тус шалгарлаа
Тус тэмцээнд Аранз үзлэг, ур чадварын цэг, Гал түймэр унтраах голомт, усанд осолдогчийг аврах цэг, ослын голомт, анхны тусламж, хүч тамирын цэг, өндрөөс аврах ажиллагаа, аюулгүй амьдрах ухаан чиглэлэээр дундын саадуудыг бэлтгэн амжилттай зохион байгууллаа