ОБЕГ-ын даргын А/252 дугаар тушаалыг үндэслэн ОБГ-ын даргаар батлуулсан төлөвлөгөөг хэрэгжүүлж, алба хаагчдын ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл чанар, үр дүн албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчны сургалтыг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар албанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, онол, дадлага хослуулан зохион байгууллаа
Сургалтыг Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх тасгийн дарга, офицер мэргэжилтнүүд болон ГТУА-ангийн захирагч нар хамтран зохион байгууллаа.
Тус Штабын дадлага зохион байгуулсан нь салааны захирагч болон салааны захирагчийн туслах нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ахиулж бататгах, багаар ажиллах чадавхыг нэмэгдүүлэх, сургалтын сэдвүүдийн хүрээнд авсан мэдлэг ойлголтыг бататган, бусад алба хаагчдад түгээн дэлгэрүүлэх, дадлагажуулах, туршлага болохуйц сургалт боллоо