ХОЁР БАЙШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

355952970_7315600631800312_7793731137184268969_n.jpg

Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн ойг угтаж Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн билээ. Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн хамт олны саналыг үндэслэн ангийн захирагчийн дэргэдэх зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр  алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, хамт олны дунд эерэг уур амьсгал бий болгох, албандаа хандах хандлагыг өөрчлөх зорилгоор онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан болон шинээр ажилд орсон хоёр айлд байшин барьж өгөхөөр шийдвэрлэсэн.

Ахлагч Г.Эрдэнэбаяр, дэд ахлагч Ү.Өсөхбаяр нарт өөрсдийн өмчлөлийн газар дээр нь 6*7 болон 6*8 харьцаатай байшинг хамт олны хүчээр 45 хоногийн хугацаанд  барьж хүлээлгэн өглөө.

Үргэлжлэл бий…..

scroll to top