Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь 2018 оноос шат дараалалтай парк шинэчлэлтийн ажлыг хийж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Tata Daewoo загварын гал унтраах тусгай зориулалтын автомашинаар парк шинэчлэлт хийлээ.
Тус гал унтраах автомашины насос нь минутад 5000литр гал унтраах бодисыг 10 bar хэмжээний даралтаар шахах хүчин чадалтай бөгөөд 10000 литр ус, 1000 литр хөөсний багтаамжтай гал унтраах болон аврах ажиллагааны багаж зэвсэглэмжээр тоноглогдсон гал унтраах үндсэн албаны автомашин юм.