7 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ

350469707_262404876370304_7195013737340368562_n.jpg

Аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны байгууллага болон сумдын Засаг даргын Тамгын газрын 2022 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж шилдэг байгууллагуудыг шалгаруулж, урамшууллаа.

2022 оны шилдэг байгууллагаар Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар шалгарч өргөмжлөл, гурван  сая төгрөгөөр шагнууллаа.

Шилдэг байгууллагыг үнэлэхдээ Аймгийн засаг даргын захирамжийн дагуу хяналт, шинжилгээ үнэлгээ хийх 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бодлогын хэрэгжилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг зэрэг 18 үзүүлэлтээр дүгнэсэн

Онцгой байдлын газар нь өдгөө 7 дахь жилдээ тасралтгүй энэхүү шагналаар шагнагдаж байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид 99 түймрийн дуудлагаар 2,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав 

Аймгийн Онцгой байдлын газар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор 2016 оноос Хойд бүсийн төв болон өргөжин ажиллаж байна.  Бүс нутгийн онцлог, гамшиг осол, аюулт үзэгдэл, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгө, иргэдийн амь насыг авран хамгаалах, тэдгээрт учрах хохиролыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж   буй.  
2022 онд…

  • Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сургалтын чанарыг дээшлүүлж, албанд хандах хандлагыг нэмэгдүүлэх, 
  • Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлтийг сайжруулж, ангиллын сургалт, сурталчилгааг хүртээмжтэй зохион байгуулах гэсэн 2 зорилт дэвшүүлэн 59 арга хэмжээг төлөвлөж, 98 хувьтай хэрэгжүүлэн ажилласан байна. Энэ онд аврах ажиллагааны дуудлагын тоо 77.7 хувь буурч, объектын гал түймрийн 99 удаагийн гал түймрийн дуудлагаагаар гарч 2,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан, гал түймэр, гамшиг ослын улмаас учирсан хохирлын хэмжээ 21.3 хувь буурсан. 
  • Аймгийн Засаг дарга, Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2022 онд 10 жил тутамд зохион байгуулагддаг онцлогтой энэхүү сургуулийг Иргэд, олон нийтийн танхимын сургалт, Удирдах бүрэлдэхүүний сургалт, Команд штабын сургууль, Дуурайлган үзүүлэх дадлага сургууль гэсэн үндсэн 4 хэсэгтэйгээр  зохион байгуулж Орхон аймаг дүүрэн хангалттай “ОНЦ” үнэлгээтэй дүгнэгдсэн.  
  • Онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, алба хаагчдын ая тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж  Орон нутгийн 98 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн тавиулангийн өргөтгөл, 118,0 сая төгрөгийн аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, иргэд, алба хаагчдад зориулсан дадлага сургууль хийх сургалтын цамхаг,  215 сая төгрөгийн уснаас эрэн хайх аврах завь, 32,0 сая төгрөгийн усны мотоцикль, Гал унтраах шуурхай албаны автомашинуудаар парк шинэчлэл хийсэн. 
scroll to top