Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

5c5bd483b4654.jpeg

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орж, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул зам даваа гүвээ хаагдах, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

  • Шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байх,
  • Цаг агаарын анхааруулга, мэдээг тогтмол үзэх,
  • Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
scroll to top