НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1.jpg

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албанаас Жаргалант суманд “Иргэдийн оролцоо- Төлөөлөгчдийн манлайлал – төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөгийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Онцгой байдлын газраас иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор иргэд, ААНБайгууллагуудад Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл, өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, ахуйн хэрэглээний химийн бодис, гал түймэр, пийшин зуухны аюулгүй байдлыг хангах гарын авлагууд, Гамшгаас хамгаалах хөлөгт тоглоом зэргүүдийг тайлбарлан тарааж, галын аюулгүй байдлын хяналт шалгалт, дүгнэлт зөвшөөрлийг өгөх ажлыг газар дээр нь зохион байгуулан 300 гаруй иргэдэд мэдээлэл зөвлөмж өглөө.

Мөн байгууллагын хэмжээнд хэрэглэгдэж байгаа аврах ажиллагааны багаж хэрэгсэл, төхөөрөмжүүдийг танилцуулж аймгийн телевизүүдэд мэдээлэл өгч ажиллалаа

scroll to top