“Алтан бамбай 2022” аврах ажиллагааны тэмцээн зохион байгууллаа.

308926727_460208796069235_6392022467956652286_n.jpg

“Алтан бамбай 2022” аврах ажиллагааны  тэмцээнийг үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд болон ижил төстэй уул уурхай, хүнд үйлдвэрийн газруудын дунд 2022 оны 09  дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн дадлагын талбайд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 10 аврах ажиллагааны  баг оролцсоноос эхний 3 байрыг эзлүүлэн, газар доорх байгууламжийн аврах ажиллагаа, нуранги дах аврах ажиллагаа, замтээврийн ослын аврах ажиллагаа, барилга байгууламжийн аврах ажиллагаа зэрэг 4 төрлөөр явуулж төрөл тус бүрд шилдэг багийн ахлагч, шилдэг аврагчийг шалгаруулан мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардууллаа.

НИЙТЭЛСЭН:

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 58 ДУГААР АНГИЙН

АССУСАХМ, АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ГАНЗОРИГ

scroll to top