Хойд бүсийн төвөөс мэдээлж байна.

processed-4aa5a0c1-6b34-4e13-9f3c-97a61ec14bd4_w7NfMnEh.jpeg

Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газар, Оросын Холбооны улсын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам хоорондын 2022-2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймагт Уснаас эрэн хайх, аврах болон гүний усны шумбалтын хамтарсан дадлага сургууль зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус сургуулийн хугацаанд орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 89 жилийн ойн баярт зориулсан “Хүчит бөхийн” барилдаан, Буухиа тэмцээн зохион байгуулагдаж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын ХХААТХХМэргэжилтэн, дэслэгч Д.Мөнгөндолгионоор ахлуулсан алба хаагчид Буухиа тэмцээнд Тэргүүн байр, Хүчит бөхийн барилдаанд Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлагч Ч.Цэнд-Аюуш хурд хүч авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдаж Үзүүрлэсэн амжилт гаргасанд халуун баяр хүргэе.

scroll to top