БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

297153446_647000442957073_6308332023843300920_n-1.jpg

Орхон аймгийн гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагчаар батлуулсан удирдамж, төлөвлөгөөний  дагуу тус ангийн Офицер, гал унтраах автомашины жолооч, аврагч гал сөнөөгч нарт албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, сахилга хариуцлага, ёс зүй,  цэрэгжилт жагсаалч байдлыг дээшлүүлэх, ХАБЭА-н дүрмийн сахиулах чиглэлээр  явуулах сургалтыг 2022 оны 08 сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Бие бүрэлдэхүүний сургалтыг Монгол улсын Засгийн газар болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын тогтоол, тушаал, албан даалгавар, үүрэг, Цэргийн нийтлэг дүрэм, Гал унтраах дүрэм, ХАБЭА-н дүрэм, Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт, Хандлага ёс зүй, Архины хамаарал, сэтгэхүйд нөлөөлөх хорт бодисоос урьдчилан сэргийлэх,   Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, Замын хөдөлгөөний дүрэм зэрэг сэдвүүдээр явуулж, сэтгэл зүйн камерт хүндрүүлсэн цагийн байдал үүсгэн амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах чадавхыг дээшлүүлэн тус сургуулийг 4 өдрийн турш дадлага болон танхим хэлбэрээр алдаа дутагдалгүй амжилттай зохион байгуулан дууслаа.

НИЙТЭЛСЭН:

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 58 ДУГААР АНГИЙН

АССУСАХМ, АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ГАНЗОРИГ

scroll to top