Төрийн байгууллагын албан хаагчдын дунд ”Алтан хонх “уралдаан зохион байгуулагдлаа

279837198_3125830831028323_8859142778706867636_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуу үеийнхэнд өв соёлоороо бахархах бахархлыг бий болгох зорилгоор жил бүр 5 сарын эхний долоо хоногт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг улс даяар зохион байгуулдаг билээ.

Аймгийн номын төвөөс Үндэсний бичиг үсгийн баяр-2022″ аяны хүрээнд зохион явуулсан 🎈“Алтан хонх” уралдааны 1- р шатыг төрийн байгууллагуудаар зохион явуулж, шалгарсан шилдэг оролцогчдын дунд 2-р шатны уралдааныг Номын төвд энэ сарын 06-ны өдөр зохион явуулж шилдгүүдийг тодруулсан.

Үүнд: Тэргүүн байранд Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Эрдэнэбат шалгарч мэдлэг оюун, хурд, авхаалж самбаагаар бусад төрийн байгууллагуудаа манлайллаа

Дэд байранд П.Алтанжаргал МХГ, Гутгаар байранд О.Эрдэнэбулган БӨ сумын ЗДТГ, Тусгай байранд Д.Болортунгалаг МХГ-ын албан хаагчид тус тус байр эзэллээ.

scroll to top