ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

DSC_0344.png

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны А/01 дүгээр тушаал, Онцгой байдлын газрын 2022 оны 1 дүгээр улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хойд бүсийн төв Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатараар удирдуулан Гамшгаас хамгаалах команд штаб, тактикийн сургуулийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу Олон улсын иргэний хамгаалалтын өдөр Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-тай хамтран зохион байгуулсан.

Тус сургалтад Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүн болон Гал түймэр унтраах, аврах 56, 58, 68, 81 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гал унтраах сайн дурын бүлгэм, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилчид хамрагдсан.

Дадлага сургуулийг тус станцын үндсэн 4 цех, хэсэгт хуваагдан зохион байгуулж Зуухны цехэд гал гарснаар цагийн байдал өгөгдөн ГТУА-56 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хүрэлцэн ирж гал унтраах арга хэмжээг авч, нэмэлтээр ГТУА 58,68,81 дүгээр ангиуд ажиллаж Гал унтраах, аврах ажиллагаа өндрөөс аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагаа, анхны тусламж үзүүлэх чиглэлээр нийт 200 гаруй ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгуулсан.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Онцгой байдлын газрын үйл ажиллагааг сурталчлах, тухайн байгууллагын ажилтан, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, сэтгэлзүйг дээшлүүлэх, гамшиг осол, гал түймэр гарсан үед хохирол багатай даван туулах, цааш тархан дэлгэрүүлэхгүй байх, үйлдвэрийн болон орон нутгийн цахилгаан, дулааны хэвийн ажиллагааг ханган ажиллах талаар мэдлэг ойлголтыг өгөх ач холбогдолтой зохион байгуулагдлаа

Мэдээлэл бэлтгэсэн: Ахлах дэслэгч Д.Болорцэцэг

scroll to top