АХМАД ДАЙЧИДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

IMG_0993.png

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн “Онц гал сөнөөгч”-1, Спортын мастер-1, аймгийн Засгийн даргын хүндэт тэмдэг, жуух бичиг-4, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын медаль тэмдэг-4 тус тус шагнагдсан байна.

1975 онд Эрдэнэт хотод анхны байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 1976 оноос Гал унтраах аврах 56 дугаар ангийн анхны захирагчаар томилогдон ажиллаж байсан Бэлтгэл хошууч А.Чулуунбат ажиллаж байх үеийн дурсамж, түүхийг хойч үедээ сургамж болгон халуун яриа өрнүүллээ.

Бэлтгэл хошууч Н.Баясгалан яруу найргийн цоморлогийн дээж номоо дурсгал болгон хадгалуулав. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үедээ үнэтэй сургаалиа хайрласан ахмад дайчиддаа Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэнд дэвшүүлье.

scroll to top