“МӨНГӨН ӨВӨЛ” -2022 ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

DSC_0222.png

Орхон аймгийн Засаг даргын 2022 оны А/04 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулах, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, алба хаагчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор Орхон аймгийн Онцгой байдлын газраас Мөнгөн өвөл-2022 цасны баярын арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд:

Олс таталт, Цасан аврагч хийх, Хөгжөөнт буухиа гэсэн 3 төрлөөр уралдаан тэмцээнийг зохион байгуулж алба хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан амжилттай оролцож

Тэргүүн байрт хошууч М.Отгонсүрэн захирагчтай ГТУА-56 дугаар анги

Дэд байрт- Ахмад О.Бат-Эрдэнэ захирагчтай ГТУА-81 дүгээр ангиуд шалгарч Өргөмлөл мөнгөн шагналаар шагнагдлаа

Мэдээлэл бэлтгэсэн: Ахлах дэслэгч Д.Болорцэцэг
scroll to top