ҮР ДҮНТЭЙ САЙН АЖИЛЛАСАН ГЭЖ САЙШААВ

17068836f95c1a1bc72b0e9f83fdb73e.jpeg

Орхон аймгийн Онцгой байдлын газар 2021 оны ажлаа тайлагналаа. Онцгой байдлын газар нь өнгөрсөн онд Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулж, 31 арга хэмжээ төлөвлөн 92 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн.  
Мөн техник тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах, чадавхжуулах үндсэн зорилтыг хэрэгжүүлэн ажилласан байна. Энэ хүрээнд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа  нэвтрүүлжээ. Ингэснээр гамшиг ослын дуудлага өнгөрсөн оноос 3 хувиар буурсан байна. 
Онцгой байдлын газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх зарим үйлчилгээ буюу Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гаргуулах хүсэлтийг e-Mongolia цахим бүртгэлийн системээр хүлээн авдаг болсон байна. 
Тайлангийн хэлэлцүүлэгийн үеэр аймгийн удирдлагууд Онцгой байдлын газрын хамт олныг цар тахлын үед Орхон аймагт төдийгүй бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж үр дүнтэй, сайн ажилласан гэж сайшаав. 

scroll to top