Онцгой байдлын газрын хошууч М.Отгонсүрэн захирагчтай Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдын ажиллах таатай нөхцөл тав тухтай орчин, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрдүүлэх зорилгоор 1 дүгээр салааны алба хаагчид засварын ажлыг гүйцэтгэн чанартай хийж, эмх цэгцтэй байдал, өнгө үзэмжийг сайжруулан ажилласан.


Мөн Боловсрол соёл урлагийн газраас монгол бичгийн буланд Монгол бичиг-2 20 ширхэг, Монгол бичиг-3 40 ширхэг, Монгол бичиг-5 8 ширхэг, Монгол бичиг-6 20 ширхэг, Монгол бичгийн зөв бичих дүрмийн журамласан толь 1 ширхэг зэрэг нийт 89 ширхэг ном хандивлан хамтарч ажилласан.




Мэдээлэл бэлтгэсэн. Ахлах дэслэгч Д.Болорцэцэг