Сурталчилгааны самбар байршууллаа

processed-9024d892-35aa-4c15-96db-3dac66e0eb2c_DZIPqwfG-1.jpeg

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 67 дугаар тушаалаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж нэмэлт 3 дугаар тунгаар иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх үүргийн дагуу аймгийн Онцгой комиссоос иргэдэд Шинэ жил тэмдэглэхгүй байх, 3 дугаар тунд хамрагдах талаар ухуулга, сурталчилгааны 8 зурагт самбарыг Эрдэнэт хивсний уулзвар, Барилгачингийн талбай, Наран баг, Дэнж баг зэрэг 4 цэгт байршуулан ажиллалаа.

Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Мөнгөндолгионы удирдлагаар 7 албан хаагч, 1 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр ОБЕГ-ын даргын 2018 оны А/433 тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” дүрэмээр зааварчилгаа өгөн, хяналт тавин ажилласан.

scroll to top