СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

264822482_4620068854745863_1958321103409518164_n.jpg

Онцгой байдлын газрын орон тооны бус “Биеийн тамир спортын зөвлөл”-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, алба хаагчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тамирчдын багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, байгууллагын аварга баг тамирчдыг тодруулах зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд тус газрын “Спортын аварга шалгаруулах”  тэмцээнийг волейбол, сагсан бөмбөг зэрэг 2 төрлөөр эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар зохион байгуулав.

Тус тэмцээний волейболын эрэгтэй төрөлд:

  1. Тэргүүн байр: Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч А.Эрдэнэбаатар ахлагчтай баг
  2. Дэд байр: Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч В.Содномдорж ахлагчтай баг

Волейболын эмэгтэй төрөлд:

  1. Тэргүүн байр: Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, Ц.Бүжингоо ахлагчтай баг

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:

  1. Тэргүүн байр: Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Ц.Алтанбулаг ахлагчтай баг
  2. Дэд байр: Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Н.Эрдэнэбаяр ахлагчтай баг
  3. Гутгаар байр: Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Баянмөнх ахлагчтай баг

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:                

  1. Тэргүүн байр: Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төвийн холбоо зарлан мэдээллийн оператор, ахлагч Б.Нямсүрэн ахлагчтай баг

Тэмцээний шилдэг тоглогчоор: Волейболын төрөлд эрэгтэй Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Б.Энх-Амар, эмэгтэй Шуурхай удирдлага зарлан мэдээллэх төвийн холбоо зарлан мэдээллийн оператор, дэд ахлагч Ү.Мажигсүрэн, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй тоглогчоор Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Г.Пүрэвдаваа, хүндэтгэлийн музей, ахмадын асуудал хариуцсан ажилтан Б.Мөнхзаяа нар шалгарлаа.

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.БОЛОРЦЭЦЭГ

scroll to top