Жендэрийн статистик ба тогтвортой хөгжлийн сургалтанд хамрагдлаа

5Q4A3203.png

Үндэсний статистикийн хороо, Орхон аймгийн Статистикийн хэлтсээс хамтран “Жендэрийн статистик ба тогтвортой хөгжлийн үзүүлэлт, түүнийг ашиглах” нь сэдэвт сургалтыг Орхон аймгийн Онцгой байдлын газрын Соёмбо тасалгаанд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.         

 Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал оролцож үг хэлж амжилт хүслээ. Тус сургалтыг Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл, Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Ц.Дулмаа нар хүрэлцэн ирж Жендерийн статистик, Жендерийн статистикийн үзүүлэлтийг тооцох, Тогтвортой хөгжлийн зорилтын жендерийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал гэх мэт сэдвүүдээр хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Энэхүү сургалтад манай аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын мэргэжилтэн, багийн ажилтнууд, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, Цагдаагийн газар гэх мэт байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.

scroll to top