БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.УУГАНБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

IMG_0690.png

Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МХЕГ, МЭЕГ, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн төлөөлөл ирлээ.       Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, аймгийн удирдлагуудтай уулзлаа.     

 Мөн аймгийн Онцгой комиссын нийт гишүүдтэй өргөтгөсөн хуралдааныг цахим танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.  

Энэ үеэр Орхон аймаг нь Короновируст цар тахлын үед зөв тактик баримталж сайн ажилласныг дурдаад, Алтанбулагийн хилээр орж ирсэн нийслэл хотын иргэдийн тусгаарлах үйл ажиллагаа, хөрш зэргэлдээх аймаг сумдад гарсан халдварыг илрүүлэх шинжлэхэд Орхон аймагийн PCR лабратори ачаалал авч шинжилгээ хийн туслалцаа үзүүлсэн, зэргэлдээх аймаг сумдад ариутгал халдваргүйтгэлийн өргөн хүрээний ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж бүс нутгийн хэмжээнд өндөр үүрэг хүлээж ажилласан зэрэгт талархал илэрхийллээ. 

 Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаярын зүгээс короновируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины 3-р тунгийн хамралтыг 12-р сарын 20-ны дотор нийт хүн амын 60 хувьд хүргэх, Жаргалант сумын нутагт малын гоц халдварт Шүлхий өвчин илэрсэн тул Малын гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тодотгол хийх зэрэг үүрэг даалгавар өгсөн.      

 Мөн Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Нийгмийн эрүүл мэндийн төвөөр зочилон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон вакцины хадгалалт хамгаалалт, “Мэндцэцэн” ӨЭМТ-өөр орж иргэдийн вакцинд хамрагдалтын байдалтай танилцав. 

scroll to top