АНУ-ЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ” ТӨСЛИЙН ДОНОРЫН АЙЛЧЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

IMG_0683.png

АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагын USAID Монгол дахь хөгжлийн асуудал хариуцсан дэд зөвлөх Стив Винкейтс, “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн менежер С.Оюунтөгс, Грант хөрөнгө бүрдүүлэлт, хэрэгжилт хариуцсан менежер Д.Болатбек, төслийн санхүүгийн ажилтан Б.Намуун, Орхон аймаг дахь төслийн ажилтан Т.Ононтуул нар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймагт айлчлан хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.

Тус айлчлалаар Орхон аймгийн Онцгой байдлын газарт “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд хийгдсэн Хойд бүсийн сургалтын танхимууд, Шуурхай удирдлагын төвд тус төслөөр шинэчилсэн техник тоног төхөөрөмжүүд, тохижилтын үйл ажиллагаа болон Өсвөрийн аврагч бүлгэмийн гишүүдийг танилцуулсан.

Үүнд:

  1. Аврагч Мазаалай хүүхдийн сургалтын танхим, 2. Аюулгүй өрхийн өрөө, 3. Галын сургалтын танхим болон Шуурхай удирдлагын төвд хийгдсэн хэрэгцээт техник тоног төхөөрөмжүүдтэй танилцан ажилласан.

Олон улсын хөгжлийн агентлагын Монгол дахь хөгжлийн асуудал хариуцсан дэд зөвлөх ноён Стив Винкейтс хэлэхдээ төслийн баг болон орон нутгийн хамтын ажиллагаа сайн бөгөөд мэргэжлийн байгууллагуудын оролцоо дэмжлэг хангагдаж, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг маш үр дүнтэй зохион байгуулан энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа уламжиллаа.

Мэдээлэл бэлтгэсэн ахлах дэслэгч Д.Болорцэцэг

scroll to top