АВРАГЧ МАЗАЙЛАЙ БҮЛГЭМД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

IMG_0367.png

Онцгой байдлын газрын Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний 11 дүгээр сарын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан заалтын дагуу Ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургуулийн “Аврагч Мазаалайн бүлгэм”-д аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж тус газрын сургалтын танхимууд болон техник хэрэгслүүдийг танилцуулан ажиллалаа.

Мөн Аврагч Мазаалайн бүлгэмд Гамшиг ослын үед авах 10 арга, Аврагч Мазаалайн зөвлөмж, Гараа угаах 10 алхам, өрхийн эрсдэлийн үнэлгээ хийх гарын авлага, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сурагчийн гарын авлагуудыг танилцуулан тарааж ажиллалаа.

scroll to top