ЧӨЛӨӨТ НОМЫН САНД НОМ ХАНДИВЛАЛАА

245974291_3059819997631624_4445631451418968080_n.jpg

Орхон аймагт “Соёлыг түгээе” аяны хүрээнд номын төвийн хамт олноос аймгийн Урт цагааны гудамжинд Чөлөөт номын санг байгуулсан. Энэхүү номын сангаас иргэд дуртай номоо авч болно мөн дуртай номоо өгч болно.

Иймд Онцгой байдлын газраас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэдэд байгууллагын үйл ажиллагаа болон алба сурталчлах, гамшгаас хамгаалах менежмент, аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гарын авлагууд, өрхийн эрсдэлийн үнэлгээ хийх, хүүхдийн буддаг ном, аврагч мазаалайн зөвлөмж, гэх мэт мэдээлэл зөвлөмж өгөх 30 ширхэг номыг тус номын санд хандивлан байршууллаа.

Ингэснээр иргэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, мэдлэг мэдээлэлтэй болох боломж нөхцөл бүрдэж байна.

Мэдээлэл бэлтгэсэн: Дэслэгч Д.Болорцэцэг

scroll to top