ISO9001:2015 ДОТООД АУДИТОРЫН ЭРХИЙГ АВЛАА

processed-03c47388-c950-4fc1-919a-2740a9a86eb2_Cx0zqCQi.jpeg

Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын санаачлагаар Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Орхон аймаг, Эрдэнэт хотод “Дэлхийн стандарт Монголд” чанарын форум зохион байгуулагдсан.

Монсертф ХХК-аас аймгийн хэмжээнд WSC чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын дотоод аудиторын сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 10,11,12-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус сургалтанд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Д.Цэрэн-Очир, ГТУА-56 дугаар ангийн Салааны захирагч, дэслэгч Ө.Бат-Өлзий, ГТУА-58 дугаар ангийн Салааны захирагч, дэслэгч М.Содномдорж, ГТУА-81 дүгээр ангийн Салааны захирагч, дэслэгч Э.Мөнх-Эрдэнэ, ГТУА-68 дугаар ангийн аврагч, Гал-сөнөөгч ахлагч Б.Амарсайхан гэсэн бүрэлдэхүүнтэйгаар хамрагдаж Чанарын менежментийн Дотоод аудиторын сертификатыг гардан авлаа.

scroll to top