БИД СОЁЛООРОО ГОЁНО

2.png

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Орхон аймгийг хөгжүүлэх, 5 жилийн үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу “Хотын соёл-Хамтын соёл” уриан дор төрийн албан хаагчид, иргэд хүүхэд залуучууд, аж ахуйн нэгж байгууллагуудыг нийгмийн ёс зүйг дээдэлсэн, өөрийн хотын үнэт зүйлсээр бахархдаг, эерэг харилцаа, ухамсарт зан үйл, соёлд суралцуулах, соён гэгээрүүлэх зорилгоор Соёлыг түгээе аяныг 2021.10.11-2021.11.11 хүртэлх 1 сарын хугацаанд зохион байгуулагдаж байна. Тэгвэл Онцгой байдлын газраас Монгол ардын  Биелгээ бүжгийн челленжийг эхлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг тус челленжид дуудан бусад төрийн алба хаагчдыг уриаллаа. Бид соёлыг түгээнэ.

Мэдээлэл бэлтгэсэн: Дэслэгч Д.Болорцэцэг

scroll to top