НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

1-e1635221571386.jpg

Орхон аймгийн Засаг даргын баталсан “Соёлыг түгээе” удирдамжит аяны хүрээнд Онцгой байдлыг газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргааны 1 дүгээр байрны урд талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн ажилчдад гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн хэмжээнд ашиглагддаг техник тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмж, аврах ажиллагааны үед ашиглагддаг олс, гидра ажиллагаатай багаж, моторт завь, гүний шумбалтын үед хэрэглэдэг иж бүрэн хувцас, анхны тусламжийн хэрэгсэл зэргийг танилцуулж, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тараах материал болон өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлээ.

НИЙТЭЛСЭН:

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 58 ДУГААР АНГИЙН АССУСАХМ,

АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ГАНЗОРИГ

scroll to top