Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр нь Бүгд найрамдах Литва улсын Вилньюс хотод 2021 оны 10 дугаар сарын 21-ээс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хэрэглэлтэй хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах “Пауэрлифтинг”-ийн тэмцээнд амжилттай оролцож, М1 -120 кг жинд 255 кг шахсан амжилт үзүүлэн 2 дугаар байрт шалгарч, дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ.
гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр нь
- Пауэрлифтингийн Азийн аваргаас 4 алт, 1 мөнгөн медаль
- Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 11 алт, 6 мөнгөн медаль хүртэн 2021 онд пауэрлифтингийн “Спортын мастер” цолны болзол хангасан амжилтыг үзүүлсэн байна.
НИЙТЭЛСЭН:
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 58 ДУГААР АНГИЙН АССУСАХМ,
АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ГАНЗОРИГ