Тус газраас “Соёлыг түгээе” аяны хүрээнд 14 заалт бүхий төлөвлөгөөг гаргаж Онцгой байдлын газрын даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр айл өрхүүдээр үзлэг шалгалт зохион байгуулж мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бусдыг уриалсан гарын авлага бэлтгэн тарааж орон нутгийн ETV телевизтэй хамтран сурвалжилга мэдээллийг иргэдэд түгээж санамж сэрэмжлүүлгийг өгч ажиллаж байна.


Мэдээлэл бэлтгэсэн дэслэгч Д.Болорцэцэг