Орхон аймгийн ЗДТГ-аас 2020 онд тэргүүлэн ажилласан байгууллагуудаа урамшуулав.

original-119c59a4-12fe-4923-bd8e-75e4b40d353f.jpeg


Өнгөрсөн оны үйл ажиллагаанд хийсэн “хяналт-шинжилгээ үнэлгээ”-ний үр дүнгээр тэргүүлж ажилласан байгууллагуудаа урамшууллаа.
Идэвх зүтгэлтэй ажилласан Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Татварын хэлтэс, Статистикийн хэлтсийн хамт олныг тус бүр гурван сая төгрөгөөр шагналаа.

Орхон аймгийн Онцгой байдлын газар нь орон нутагт аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын 2016, 2017, 2018, 2019, 2020 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд дараалан Тэргүүн байр эзэлсэн.

Мэдээлэл бэлтгэсэн: Дэслэгч Д.Болорцэцэг.

scroll to top