МСҮТ-ИЙН ОЮУТНУУД ӨРХИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

1634521671092.jpeg

Жил бүрийн 10 дугаар сард багш нарын баярын өдөр тохиодог билээ. Үүнтэй холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сурагчийн нэг өдөр зохион байгуулж “Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох” чиглэлээр аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр курсын оюутнууд Өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, бэлэн байдлын төлөвлөгөөг гарган ажиллалаа.

Тус өдөр нийт 50 оюутан өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийсэн бол Онцгой байдлын газраас Ковид-19 халдвараас урьдчилан сэрийлж нийт 200 оюутанд амны хаалт тарааж ажилласан.

Мэдээлэл бэлтгэсэн: Дэслэгч Д.Болорцэцэг.

scroll to top