АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

IMG_0128.png

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Галт түймэр унтраах, аврах-56 дугаар ангийн аварга шалгаруулах ажил мэргэжлийн тэмцээнийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ээлж бүр дээр зохион байгуулан ажиллаж байна.

Тус тэмцээн нь алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдарын хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахад чиглэгдсэн

Оролцох бүрэлдэхүүнд: Салааны захирагч, гал унтраах, автомашины жолооч, аврагч, гал сөнөөгч нар оролцож байна

Тэмцээн нь Тасгийн байлдааны тархалт, Автомеханик шаттай ажиллах ажиллагаа, Аврах ажиллагаа гэсэн 3 төрөлтэй явагдаж байна

Тэмцээн тус бүрийн оноог гаргаж нийлбэр дүнгээр хамгийн бага хугацаанд даалгавараа гүйцэтгэж дууссан хугацаагаар байр эзлүүлэх юм. Салаадууддаа амжилт хүсье.

scroll to top