Үерт өртсөн 3 багийн нутаг дэвсгэрт ариутгалын ажил хийгдлээ

3.jpeg

Орхон аймагт 2021 оны 07 сарын 27-ны өдөр орсон борооны улмаас Шанд, Их залуу, Уртын гол багт үерийн ус орж, багагүй хохирол учрууллаа. Зарим айлын 00 хальж, урссанаас халдварт өвчин гарах эрсдэл үүсч байгаа тул тус хэсэгт ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.

Орхон аймгийн Онцгой байдлын газраас 32 алба хаагч 4 техник хэрэгсэл гарч 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тухайн багийн нутаг дэвсгэрт ариутгал хийгдсэн.

Тус ажилд шаардагдах 200 кг бодисыг Баян-Өндөр сумын ЗДТГ-ын нөөцөөс гаргаж Superkill бодисоор ариутгалын ажлыг зохион байгуулсан. Тус ажлын албанаас ирүүлсэн мэдээлэл, зураглалын дагуу нийт 280,000мкв талбайг халдваргүйжүүллээ

scroll to top