Үерийн ус зайлуулах далан, суваг, шуудууд үзлэг шалталт, хяналт тавин ажиллаж байна.

processed.jpeg

Усархаг хур бороо их байгаатай холбогдуулан Орхон аймгийн Онцгой комисс 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 742 дугаар бүхий аж ахуй нэгж байгууллагуудад ойр орчны 50 метр зайд үерийн ус зайлуулах далан, суваг, хоолойгоор үерийн ус саадгүй ус урсах нөхцөлийг хангах, тогтмол хяналт тавьж байх үүргийн дагуу Онцгой байдлын газраас аж ахуй нэгж байгууллагуудад тус үүргийг хүргэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Онцгой байдлын газрын бэлтгэл ээлжний алба хаагчид өдөр бүр үзлэг шалгалтаар яван ажиллаж үерийн далан, суваг, шуудуу, хоолойг бөглөсөн хогийг Хот тохижуулах газраар ачуулж, Хотын захирагчийн албатай хамтран бөглөсөн шороог цэвэрлэн ус саадгүй урсан өнгөрөх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

scroll to top