Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим газраар бороо орсон.

Өнгөрсөн хоногт: Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим газраар бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ, 5, 6-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/ иргэн П-ийн байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 25 замыг туулан 11:20 цагт очиж 1 цаг 02 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9Б дүгээр гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэр, “Хонда сивик” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 14:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 14:12 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Хийд хэсгийн 4 дүгээр гудамжинд иргэн Э-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 14:27 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг 14:30 цагт очиж, 06 минут ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багийн 3 дугаар гудамжинд иргэн Л-ын 3х2 хэмжээтэй зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 14:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 14:50 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн 1 дүгээр хэсэгт иргэн Н-ын 3х4 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 15:17 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн Мандал хэсгийн 2 дугаар гудамжинд Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Т-ын 3х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 16:57 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Цэнхэр сумын 5 дугаар багийн “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 28 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 6 км-т/ малчин Х-ийн 10х6 хэмжээтэй өвөлжөөний хашаа, өтөг шатаж шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 19:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 28 км замыг туулан 20:15 цагт очиж, 02 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг Хужир булангийн 51 дүгээр гудамжинд иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 02:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 03:02 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /33 настай, эрэгтэй/ өртөж хөнгөн түлэгдсэн, НТТТ-д хүргэгдсэн.

3.Цацраг, химийн бодис:

Аммиакын осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 8 дугаар байрны 2 дугаар орцны дэргэд шингэн бодис газарт асгарсан байна гэсэн мэдээллийг 09.02-ны өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Уг мэдээллийн дагуу ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгийн 1 алба хаагч, 1 автомашин, Үндэсний аврах бригадын химийн бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай бүлэг 15:45 цагт очиж 2.25 м2 талбайд аммиак асгарсан байсныг дээж авч хэмжилт хийхэд хүний биед ямар нэгэн аюул учруулах түвшинд байгаагүй. Хөрсийг хуулан авч усаар саармагжуулан аюулгүй болгон тус дүүргийн Цагдаагийн байгууллага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагч тус газрыг хүлээлгэн өгсөн.

4. Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т, ХӨ-46021’00’’, ЗУ-107037’48’’/ 09.02-ны өдрийн 08.03 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-с 08:13 цагт ирүүлсэн. Тус сумын Нийгмийн бодлого хариуцан мэргэжилтэн Н.Батгэрэл, Замын-Улаан багийн дарга Д.Мягмардорж нараас мэдээллийн дагуу тодруулахад сумын төвийн иргэд болон ойролцоо нутагладаг малчдад чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

5. Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Бусад: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар багийн “Баруун цементэн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т/ тогтоол усанд “Прадо” загварын суудлын автомашин суусан тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 22:19 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 15 км замыг туулан 23:10 цагт очиж, 30 минут ажиллаж автомашиныг уснаас татан гаргаж эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн.

6. Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн “Хүйсийн овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 22 км, аймгийн төвөөс зүүн зүгт 80 км-т/ Малчин Б-ийн эзэмшлийн “ЗИЛ-130” загварын ачаанны автомашин, 5 болон 4 ханатай гэр, эд хогшлын хамт 09.03-ны өдрийн 01:46 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг иргэн Б /Б-ийн ах/ аймгийн Онцгой байдлын газарт 09. 03-ны өдрийн 02:10 цагт мэдээлсэн.

Бусад төрлийн мэдээлэл: Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн “Бага нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т, сумын төвөөс баруун зүгт 280 км-т/ “Бага нуур”-ын усанд олон тооны усны шувуу /бор галуу, цахлай, алаг нугас/ үхсэн байна. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл 08.30-ны өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой комисс 08.31-ний өдрийн 08:00 цагт хуралдаж, ажлын хэсэг (Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 2, Мал эмнэлэг үржлийн газрын 2, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, Ус цаг уур орчны шинжилгээний газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 2, нийт 14 алба хаагч, 2 автомашинтай очиж 09.01-нд үхсэн шувуудаас шинжилгээний дээж авч, УМЭАЦТЛ-д илгээсэн, шинжилгээний хариу гараагүй байна. 09.02-ны өдрийн байдлаар үхсэн 16 зүйлийн1521 шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top