ЯВУУЛЫН АМБУЛАТОРИ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

12313213.png

Короновирусын халдварт цар тахлын улмаас эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдсэн. Түүнчлэн иргэд эмнэлгийг зорин очиж бөөгнөрөл үүсгэх нь халдвар авах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг. Тиймээс Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Амбулаторийн болон ӨЭМТ-ийн ачааллыг бууруулах, иргэдээ эмнэлгээс халдвар авахаас урьдчилан сэргийлэх, амбулаторийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс ийнхүү явуулын амбулаторийг ажиллуулж эхлээд байна. Хот тохижуулах газрын хоёр автобус, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэг том оврын автобус нийт 3 автобус амбулатори хэлбэрээр ажиллуулж байна. Харин эдгээр явуулын амбулоторид ажиллаж буй эмч боловсон хүчнийг тэтгэвэртээ гарсан эрүүл мэндийн салбарын нөөцөд байсан туршлагатай эмч нар, Онцгой байдлын газраас жолооч нар ажиллаж байна. Нэг автобусанд 1 их эмч, сувилагч, ариутгагч, жолооч нараас бүрдсэн баг ажиллаж байна. Энэхүү явуулын амбулаторийг ойролцоох багийн иргэд зорин очиж эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байгаа бол зарим тохиолдолд энэхүү “явдаг эмнэлэг” архаг хууч өвчтэй хэвтрийн иргэдэд очиж үйлчилж байна. Явуулын амбулатори иргэдэд 09:00 цагаас 19:00 цагийн хооронд үйлчилж байна.

scroll to top