“Хамтдаа хичээцгээе”

199695085_539276793765530_7621743943082996554_n.jpg

Орхон аймгийн Онцгой комиссын Шуурхай Штабаас санаачлан “Хамтдаа хичээцгээе” уриалгыг гаргаж Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газрын нийт ажилтан, алба хаагчидыг хамруулан иргэдэд 24 төрлийн уриалгыг хүргэн ажиллалаа.

Өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 07:00 цагаас 8:30 цагийн хооронд Онцгой байдлын газрын 150 албан хаагч уриалгад нэгдэж төв зам дагуу жагсан иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан гэр, гэртээ 0 зогсолт хийхийг уриалж тайван жагслаа.

Орхон аймгийн хэмжээнд нийт хүн амын 1,7 хувь нь халдвараар өвчлөөд байна. Мэргэжлийн байгууллагууд шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч байгаа ч өдөрт илрэх халдварын тоо буурахгүй байгаа юм. Тиймээс бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчид иргэдийг уриалав.

scroll to top