Төрийн хүндэт “Алтан гадас одон”-оор шагнагдлаа.

8f8fa318-b59e-431c-a476-9c2738ddaed1.jpg

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй, ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажилласныг үнэлэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын сантехникч Бадарчийн Дамбийням Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 26 дугаар зарлигаар төрийн хүндэт “Алтан гадас одон”-оор шагнагдлаа. Тус шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут гардуулан өгөв.

Б.Дамбийням нь төрийн үйлчилгээний салбарт 1981 оноос хойш тасралтгүй 40 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа юм.

Төрийн үйлчилгээний салбарын манлайлал болж төрийн дээд шагнал хүртсэн явдалд Онцгой байдлын газрын нийт алба хаагчдын зүгээс халуун баяр хүргэж эрүүл энх, ажлын амжилт хүсье.

scroll to top