ОНЦГОЙ НӨХЦӨЛД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЛБАН ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДЭД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

188040078_487645015815307_8193159093643163094_n.jpg

Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хѳгжлийн газар нь Ковид-19 цар тахлын үед гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, БОЭТ-ийн ажилтан албан хаагчдын хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр орных нь цахилгааны холболтыг шинэчлэх, гал түймрийн болон ахуйн ослоос гэр бүлийн гишүүд, хүүхдийг урьдчилан сэргийлэх ажлыг “Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 81-р анги”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТѲХК-тай хамтран зохион байгуулж эхэллээ. Онцгой байдлын газраас 3 албан хаагчийн гэр бүлд, нийт 10 албан хаагчдын 28 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдлийн бууруулахад дэмжлэг үзүүлэх юм.

scroll to top