ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

177481924_1459742457690960_2226191587875776015_n.jpg

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Маргааш баруун аймгуудын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст цаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 05 дугаар сарын 19-ны 20 цагаас 05 дугаар сарын 20-ны 20 цаг агаарын урьдчилсан мэдээ                                                  

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 9-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ЭРДЭНЭТ ХОТ ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/сек. Шөнөдөө 8 градус дулаан, өдөртөө 24 градус дулаан байна.

ЖАРГАЛАНТ СУМ ОРЧМООР : Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/сек. Шөнөдөө 8 градус дулаан, өдөртөө 27 градус дулаан байна.

2021 оны 05 сарын 20-оос 05 сарын 25-ыг хүртэлх 5 хоногийн урьдчилсан мэдээ

21-нд бага зэргийн бороо, 22-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэвчлэн баруунаас 5-10 м/сек. Хур тунадас орох үеэр ба зарим үед салхи үе үе ширүүснэ. Хугацааны эхээр шөнөдөө 5-10 градус дулаан, өдөртөө 20-нд 24-29 градус дулаан, 21-нд 15-20 градус дулаан, 22-оос хүйтэрч шөнөдөө 1-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

scroll to top