“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, БОЛОН ЭРСДЭЛ ШИЛЖҮҮЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” ЦАХИМ СУРГАЛТ

185393508_1192201121211587_166809986047558161_n.png

Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн эрсдэлийг үнэлэх хууль эрх зүй, бодлого, бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалыг дэмжих чиглэлээр хийж буй ажлыг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банк нь “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” Мэдлэгийг Дэмжих Техник Туслалцааны төслийг Ядуурлыг Бууруулах Япон Сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.

Энэхүү Техник туслалцааны баг нь ОБЕГ, яам, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, ард иргэдийн дунд гамшгийн эрсдэлийн тухай ойлголтыг сайжруулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх, чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. ТТ 9880 МОН: “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулах Гамшгийн эрсдэлийн үнэлгээний анхдугаар сургалтад ГЭУҮХМ, дэслэгч С.Саруул, ХЗМХМ, ахмад Г.Нэргүйбаатар нар хамрагдаж байна. Цахим сургалтын үйл ажиллагаа 2021 оны 5-р сарын 10,12-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

scroll to top