Ногоон бүсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

DSC07455.jpg

2021 оны 04 дүгээр сарын 04-ний Ханш нээх өдрөөр ард иргэд агаар салхинд гарах, амьтан шавж хооллох, овоо тахилгад өргөл өргөх зэрэг зан үйлийг хийдэг.

Ард иргэд ил гал гаргах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж нөхцөл байдалтай уялдан тус ажлыг зохион байгуулан Баян-Өндөр уулын зүүн энгэр, Мэргэний даваа, Ар мэргэний амралт, Бүрэн бүстийн овоо зэрэг газруудаар хяналт тавин ард иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажилласан.

Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар болон Гал түймэр унтраах аврах ангиудын бэлтгэл ээлжүүд хамтран ногоон бүсийн эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

scroll to top