Зуны байшинд ганцаараа амьдарч байсан хүүд аюулгүй байдлыг хангаж байшинг засварлаж өглөө

159747073_203801448208808_6364536236574362059_n.jpg

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах-56 дугаар анги, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, “Бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж”-ийн хүрээнд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Тус ажлын үр дүнд  Баян-Өндөр сумын Баянцагаан багт ганцаараа оршин суудаг 18 дугаар сургуулийн сурагч Б.М-ийн цахилгааны аюулгүй байдал болон галлагааны аюулгүй байдал алдагдсан 3х4 хэмжээтэй түргэн үйлчилгээний цэгийн зориулалтаар баригдсан зуны байшинд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран байшингийн дотор дулаалга болон цахилгаан угсралтыг шинэчиллээ.

Таазны хэсгийн хуучин хавтанг хуулж  5 см-ийн хөөсөн дулаалга хийж, өнгөт хавтан ган хадсан.

Ханыг шилэн хөвөнгөөр дулаалж өнгөт хавтан хийсэн.

Хуучин модон цонхыг авч “Шуурхай цонх” ХХК-аас шинээр вакум цонх суулгаж өгсөн.

Засвар хийсний дараа

Мөн хуваарьт багуудын ажлын албатай хамтран зорилтот бүлгийн айл өрхийн галын аюулгүй байдалд үзлэг шалгалт зохион байгуулж илэрсэн зөрчлүүдэд Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хүсэлт гарган Баян-Өндөр сумын Рашаант багийн 2 айл өрхийн гадна болон дотор цахилгаан угсралтыг шинэчилсэн

Мөн ажлын хүрээнд тус ангийн олон хүүхэдтэй, албандаа идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Э.Галдан, аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Наранцогт нарт хүнсний тусламж олгох ажлыг  зохион байгууллаа.

scroll to top