УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН 2021 ОНЫ 18 ДУГААР ТУШААЛ, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН 2021 ОНЫ А/58 ДУГААР ТУШААЛЫН ХЭРЭГЖИЛТ

2-1.png

Улсын онцгой комиссын 2021 оны 18 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухаан, сайдын 2021 оны А/58 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа нээх болсонтой холбогдуулан Баян-Өндөр сум, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын нийт 30 гаруй алба хаагчид хамтран 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагт аймгийн шуурхай штабын хурлын танхимд хуралдан аймгийн хариуцлагатай жижүүр, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат үүрэг чиглэл өглөө.

Дээрх нэр бүхий байгууллагын алба хаагчид 6 хэсэгт хуваагдан сургууль цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал хангагдсан эсэх, оролцогч талуудын үүрэг, хамтын ажиллагаа, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм баримтлах зэрэгт хяналт тавьж ажиллаж байна.

scroll to top