ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЛБА СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

1.jpeg

Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалаар батлуулсан Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хуурайшилтын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийн дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангиуд хуваарийн дагуу Баян-Өндөр сум, Жаргалант сумын гэр хорооллын багуудад байрлалтай Аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн эд хөрөнгөд аливаа гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ӨДӨРЛӨГТ арга хэмжээг зохион байгуулан зөвлөн туслах, шалган зааварлах ажлыг зохион байгуулж байна.

“Яндангаа хөөлье” аяныг мөн тус өдөрлөгөөр сурталчилан иргэдэд зөвлөмж хүргэж байна.

Илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах талаар арга зүйн туслалцаа үзүүлэх, гал түймрийн тоо хохиролыг бууруулах, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэн тус арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн иргэдэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх тараах материал, болон өрхийн хэмжээнд гашгийн эрсдэлийн үнэлгээг хийх бэлэн байдлын төлөвлөгөөг тайлбарлан тарааж байгууллагын онцлог болон хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслүүдийг тайлбарлах, таниулах зорилгоор орон нутгийн Тэнгэр телевизтэй хамтран ажиллаж байна. Тус өдөрлөгт ажил 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

scroll to top