ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

117542511_3311914812211395_5917734004314657198_n.jpg

2020 оны 08 дугаар сарын 18-21-ний өдрийн хугацаанд Аймгийн хэмжээнд шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 27 дугаар хурлын шийдвэр, 2020 оны 02 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны А/484 дүгээр захирамжаар баталсан ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан нийт 65 сургууль, цэцэрлэгийн 362,976 м2 талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан.

Дээрх ажилд аймгийн Онцгой байдлын газар, / Гал түймэр унтраах, аврах 81,68 дугаар анги / Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумууд хамтран зохион байгуулав.

Ариутгал халдваргүйтгэлийн ажилд давхардсан тоогоор 180 ажилтан, алба хаагч, 4 автомашин, 20 ширхэг гар ажиллагаатай багаж хэрэгслийг ашигласан.

scroll to top